Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ХАНДСҮРЭН Түндэвийн
 /1915-1988/. Нийслэл хүрээ буюу одоогийн Улаанбаатар хот. УДТ-ын жүжигчин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1981-11-04. №388/, Гавьяат жүжигчин /1956-11-12. №194/. Эмэгтэй.
    Багаасаа ээж Буяндэлгэрээрээ хөгжим заалгаж урлаг, уран сайханд дуртай болсон тэрбээр Монголын театрын урлагийн тулгын чулууг тавилцагсдын нэг байжээ. Бага сургууль, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль төгсчээ. 1926 оноос Аж үйлдвэрийн яаманд тал бичээч, жинхэнэ бичээчээр ажиллаж байгаад 1933 онд Улсын төв театрын жүжигчин болж амьдралынхаа 50 гаруй жилийг урлагт зориулсан байна. Д.Намдагийн “Их авхай”-н Лоомаамаа, “Ээдрээ”-гийн Эрдэнэ аажий, Б.Бааст, Ц.Цэдэнжав нарын “Мандухай цэцэн хатан”-ы Ергөн хатан, Д.Мягмарын “Нандин эрдэнэ”-ийн Ханд гэхчилэнгээр С.Буяннэмэхийн “Харанхуй засаг”, Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”, “Оролмаа”, Л.Ванган, Дашням нарын “Тожоо жолооч”, Б. Нямаагийн “. . . .  . . . .”, В.Шекспирийн “Отелло”, Э.Войничийн “Овод”, М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгүүд, “Сүхбаатар”, “Цогт тайж”, “Гологдсон хүүхэн”, “Аман хуур”, “Тунгалаг тамир” кино зэрэг тайз, дэлгэцийн олон арван бүтээлийн дүрийг бүтээжээ. Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн анхны Нансалмаа болсноороо монгол дуурийн урлагт нэрээ мөнхөлсөн нэрт дуучин, жүжигчин, уртын дууны томоохон мастер байжээ. “Алтан гадас” одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats