Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

УРТНАСАН Хорлоогийн
 /1945/. Улаанбаатар хот. УДБТ-ын гоцлол дуучин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1981-07-07. №216/, Гавьяат жүжигчин /1976-07-09. №143/, төрийн шагналт /1984/. Эмэгтэй.
    Хөдөлмөрийн баатар, алдарт саальчин А.Авирмэдийн охин, Төв аймгийн Батсүмбэр суманд өссөн энэ эмэгтэй 1960 оноос УАДБЧ-д дуучнаар ажиллаж уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Дуурь бүжгийн театрын дэргэд байгуулсан гоцлол дуучдын дамжаа, Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийг төгссөн. Дуурийн дуучин мэргэжилтэй. 1968 оноос хойш ДБАТ-т гоцлол дуучнаар 20 гаруй жил ажиллажээ. “Учиртай гурван толгой”-н Нансалмаа, “Шарай голын гурван хаан”-ы Орогмагуа, “Амарсанаа”-гийн Гэрэлгуа, П.Чайковскийн “Евгений Онегин”-ий Татьяна, “Иоланта”-гийн Иоланта, А.Бородины  “Игорь ван”-ы Ярославна, А.Даргомыжскийн “Лусын дагина”-ын Наташа, Дж.Пуччиний “Чио Чио сан”-ы Чио Чио сан, “Тоска”-гийн Тоска, .. . .  .Турандот, Дж.Вердийн “Отелло”-гийн Дездемон, “Травиата”-гийн Виолетта зэрэг олон сайхан дүрийг чадварлаг бүтээж, гайхамшигтай дуулсан байна. ЗХУ-ын /хуучин нэрээр/ Их театр, бусад хотуудын дуурийн театрт уригдаж Чио Чио сан, Тоска, Татьянагийн дүрд дуулж гадаадын үзэгчдэд үнэлэгджээ. ДЗО-ны Х их наадам, 1974 онд болсон дуурийн дуучдын уралдааны тэргүүн шагнал хүртэж, ХХ зууны дуурийн манлай дуучнаар шалгарсан байна. Дуурийн урлагийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, уран бүтээлийн өндөр амжилт гаргасан учир төрийн шагнал хүртжээ. Н.Норовбанзадыг уртын дууны хатан хаан гэж дээдэлдэг шиг Уртнасанг дуурийн дуучдын тэргүүн . . . . . . гэж хүндэлдэг ажээ. Ээж А.Авирмэд нь хөдөлмөрийн баатар, дүү Х.Далантай УГЖ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats