Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАМСРАЙЖАВ Цэгмэдийн
 /1927-1987/. Архангай аймгийн Тариат сум. Улсын филармонийн дарга байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1981-07-07. №216/, Гавьяат жүжигчин /1957-10-17. №87/, Төрийн шагналт /1971/.
    ЗХУ-д /хуучин нэрээр/ П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг симфони хөгжмийн удирдаач мэргэжлээр 1957 онд төгссөн. Манай улсын анхны мэргэжлийн удирдаач энэ хүн есөн настайдаа Улсын төв театрт хөгжимчин сурагчаар орсноос хойш 50 гаруй жил их урлагт хүч зүтгэл, авьяас билгээ зориулжээ. Улсын симфони найрал хөгжмийг үндэслэн, улмаар уран сайхны удирдаачаар нь ажиллаж дэлхийн сонгодог болон өөрийн орны хөгжмийн бүтээлүүдийг удирдан тоглуулж, хөдөлмөрчдийн гоо зүй, хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд их хүч чармайлт гаргасан байна. 1948 онд “Хувьсгалт баатарлаг марш” симфониор уран бүтээлээ эхэлж “Говь гурван сайхан”, “Баярын жавхаа” зэрэг хөгжмийн бие даасан уран бүтээл, “Түмний нэг”, “Тунгалаг Тамир” гэхчилэн олон кино, жүжгийн хөгжим, “Халуун элгэн нутаг”, “Ээжийн тухай дуу” мэтчилэн ихэд түгэн дэлгэрсэн дуунууд зохиожээ. “Тунгалаг Тамир” киноны хөгжим, “Халуун элгэн нутаг” дууны аяараа төрийн шагнал хүртсэн байна. Улсын филармонийг түүний нэрэмжит болгож, “Халуун элгэн нутаг” дуунд нь зориулсан хөшөөг эх орны нийслэлд босгожээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын хоёр их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ. УГЖ Д.Цэрэндолгорын нөхөр, улсын филармонийн ерөнхий удирдаач, уран сайхны удирдагч Н.Бүтэнбаярын аав.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats