Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧИМИД-ОСОР Дэндэвийн
 /1912-1988/. Архангай аймгийн Өлзийт сум. “Монгол кино” үйлдвэрийн найруулагч байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1981-07-07. №216/, Гавьяат жүжигчин /1945-11-28. №109/.
    Орон нутагтаа хоршооны манаач, хошуу тамгын хуяг зэрэг ажил хийж байгаад Цэргийн алба хаажээ. 1936 оны намар Улсын төв театрын тайзанд анх хөл тавьж урлагийн алдарт замаа эхэлсэн, Монголын театр, киноны нэрт зүтгэлтэн энэ хүн 1950 онд урлагийн ажилтны оройн дунд сургууль төгсч кино найруулагч, жүжигчний мэргэжилтэй болжээ. Мэргэжил нь хожуу ч эхлэл нь Улсын төв театрт дагалдан жүжигчнээр орсон 1936 оноос үүдэлтэй юм. Тэр цагаас УХДТ, Дорнод, Архангай аймгийн театр, соёлын ордон, “Монгол кино” үйлдвэрт жүжигчин, жүжиг ангийн дарга, кино найруулагчаар 50 гаруй жил ажиллажээ. Энэ хугацаанд Ши.Аюушийн “Яг 18”-ын залуу банди Ойдовоос эхлээд “Сүрэг чоно”-ын Данзан, “Талын баатар”-ын . . . . . .  . . “Орос хүмүүс”-ийн Розенберг, “Сэтгэлийг шинэтгэсэн нь”-ийн Шукарь, “Хоёр эзний ганц зарц”-ын . . . . . . . , “Цогт тайж”-ийн эрдэмтэн өвгөн Ли Сан Си, “Ардын элч”-ийн хятад иргэн, “Өглөө”-гийн Дүвчин цайран, “Төөрсөөр төрөлдөө”-гийн Цэдэв, “Өндөр ээж”-ийн Дамиран, “Тунгалаг тамир”-ын . . . . . . . “Солонгын таван өнгө”-ийн Чоймбол, “Хүний сайхан сэтгэл”-ийн Дэнзэн зэрэг тайз, дэлгэцийн олон дүрийг бүтээсэн байна. “Гологдсон хүүхэн”, “Нүгэл буян”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Хонины найр”, “Тамирын охин” зэрэг уран сайхны киног найруулж, “Хатанбаатар Магсаржав”, “Тамирын охин” зэрэг хэд хэдэн жүжиг, киноны зохиол, дууны шүлэг бичжээ. “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats