Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ТҮМЭНДЭМБЭРЭЛ Гомбын
 /1938-1997/. Увс аймгийн Өндөрхангай сум. УАДБЧ-ын гоцлол дуучин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1980-12-30. №299/. Гавьяат жүжигчин /1964-03-07. №58/. Эмэгтэй.
1954-1956 онд Улаанбаатар хотод Эсгий, эсгий гутлын үйлдвэрт нормчин, 1956 оноос хойш УАДБЧ-д тасралтгүй 40 гаруй жил ажилласан уран бүтээлч байжээ. Монгол ардын болон монголын хөгжмийн зохиолчдын олон арван дууг эгшиглүүлэн амьдруулахдаа дуулах ур дүйн хэлбэрийг бий болгож, ардын дууны шилэлт сонголтыг зөв хийж, түүний намба төрх, уран нугалаас, өнгө аяс, aйзам хэмнэлийг баяжуулан хөгжүүлж, эрдэнийн шигтгээ суулгах адил уран тансаг болгож дуулсаар үзэгч, сонсогч олны хайр хүндэтгэлийг хүлээжээ. Түүний дуулсан “Хөх торгон дээл”, “Хувиршгүй сэтгэл”, “Бүсгүй хүний заяа”, “Хүрэн хаалгатай дэлгүүр”, “Торгоны хээ”, “Будар будрын чулуу”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “. . .  . . хоёр хүү”, “Усны тунгалаг Тамирын гол” зэрэг олон арван дуу бүтээл нь дууны урлагийн алтан санд мөнхөрчээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, Вьетнам, Лаос улсын одонгоор шагнагджээ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats