Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
СЭВЖИД Цэрэндуламын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СЭВЖИД Цэрэндуламын
 /1916-1984/. Дорноговь аймгийн Агаруут /Хатанбулаг/ сум. УАДБЧ-ын бүжиг дэглэгч байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1980-12-30. №299/. Гавьяат жүжигчин /1961-07-03. №151/. Төрийн шагналт /1975/.
    Багадаа нутгийнхаа Толийн хийдэд шавилан сууж бурхны шашны ном үзэнгээ цамд бүжиглэж байсан энэ хүн ардын бүжгийн урлагийг сонгодог хэлбэрээр баяжуулж хөгжүүлэхэд амьдралаа зориулсан байна. 1936-1939 онд Дорноговь аймгийн клубт жүжигчин, 1939-1946 онд цэргийн театр, ансамблийн бүжигчин, 1946-1959 онд Улсын төв театрт, Ховд, Баян-Өлгий аймгийн театрт бүжигчин, бүжгийн багш, 1959 оноос хойш нас бартлаа УАДБЧ-д бүжиг дэглэгчээр ажилласан байна. Үндэсний бүжгийн урлагийг хөгжүүлэх хэрэгт 50 шахам жилийн хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж “Мандухай цэцэн хатан”, “Шарай голын гурван хаан”, “Учиртай гурван толгой” зэрэг 10 гаруй дуурь, хөгжимт драмын жүжгийн бүжиг,  “Партизан”, “Хүүхэлдэй”, “Адуучин”, “Хатад”, “Хөдөө нутгийн залуус”, “Эрдэнэт”, “Ээрүүлт” зэрэг 200 шахам бүжиг дэглэж, төв, орон нутгийн театр, чуулга, соёлын ордны урын санг баяжуулжээ. “Гөөлөө”, “Саальчин”, “Жалам хар”, “Агсал-цацал” бүжиг нь ДЗО-ны их наадмын шагнал хүртсэн байна. “Монгол бүжгийн чуулга”, “Ээрүүлт”, “Халх бүжиг”-ээрээ төрийн шагнал хүртжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн болон Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Хүү С.Сүхбаатар нь төрийн шагналт, бүжиг дэглэгч.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats