Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НОРОВСАМБУУ Бэгзсүрэнгийн
 /1948/. Завхан аймгийн Сонгино сум. Улсын циркийн жүжигчин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1980-07-10. №176/, Гавьяат жүжигчин /1966-07-10. №97/. Төрийн шагналт /1971/. Эмэгтэй.
    Төрөлх сумынхаа сургуулийн 2 дугаар ангийг төгсөөд Улсын циркийн урилгаар Улаанбаатар хотод ирж 10 жилийн тавдугаар сургуульд суралцангаа циркэд УГЖ /хожим ардын жүжигчин болсон/ Т.Цэнд-Аюушид шавь орж уран нугаралт заалгаж дагалдан жүжигчнээр ажиллаж, урлагийн алдарт замаа эхэлжээ. 1959 оны шинэ жилээр циркийн манежид анх гарч, 1960 оноос мэргэжлийн жүжигчин болсон байна. 1966 онд 10 дугаар ангиа алтан медальтай төгсөөд МУИС-д англи хэлний ангид элсэн суралцаж төгссөн байна. Суралцангаа жүжигчний ажлаа хийсээр, 1960-1970 онд Монголын төдийгүй дэлхийн уран нугаралтын хамгийн шилдэг жүжигчний нэг болсон ажээ. Гурван комбинац, үндсэн 21 трюк, 10 холбоосоос бүрдсэн уран нугаралтын эквилибр каучукийн шинэ төрлийг бүтээсний гадна толгойдоо шилэн сав тогтоон өрөөсөн гар дээрээ . . . . . .  . гаргасан мушгимал зогсолт хийх зэрэг сонгодог олон трюк бий болгож нугаралтынхаа үзүүлбэрийг баяжуулан уран сайхны өндөр түвшинд хүргэсэн байна. Дэлхийн 45 орны 100 шахам хотод уран бүтээлээ толилуулж, Монголын уран нугаралтын гайхамшгийг үзүүлжээ. 1980-аад оны дундуур циркийн сургуульд багшилж олон залуу уран нугарагчдыг сурган хүүмүүжүүлж “Бурханы суудал”, . . . . чуулган”, “Бандизоо”, “Уран сэтгэмж”, “Аалз” зэрэг үзүүлбэрүүдийг бэлтгэж тоглуулсан нь дотоод, гадаадад ихэд үнэлэгдэж, олон улсын циркийн наадмуудын шагнал хүртжээ. Циркийн уран нугаралтын үндэсний өвөрмөц төрлийг хөгжүүлсэн учир төрийн шагналыг өөрийн багш Т.Цэнд-Аюуш, Д.Мажигсүрэн нарын хамт хүртсэн байна. МХЗЭ-ийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats