Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ГЭНДЭН Сангижавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГЭНДЭН Сангижавын
/1916-1981/. Өвөрхангай аймгийн Баянгол сум. Улсын хүүхэд залуучуудын театрын жүжигчин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1980-05-29. №138/, Гавьяат жүжигчин /1971-09-04. №182/.
    Арвайхээрийн тэнхимд 1930-1932, Улаанбаатар хотод үлгэр жишээ дунд сургуульд 1934-1936 онд, Намын дээд  сургуулийн бэлтгэл дамжаанд 1944 онд, ЗХУ-д /хуучин нэрээр/ театрын урлагийн дээд сургуульд 1945-1950 онд суралцаж төгсчээ. 1932-1934 онд Өвөрхангай аймгийн яаманд тал бичээч, клубийн дуучин, киноны туслах механикч, 1936-1939 онд Улсын төв театрт жүжигчин, 1939-1944 онд Хязгаарын цэргийн ансамблийн захирал, 1950-1963 онд УХДТ-т ерөнхий найруулагч, 1963-1973 онд Увс, Дорнод аймгийн театрт найруулагч, 1973 оноос Улсын хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллажээ. Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурь, Н.Гоголийн “Байцаагч түшмэл”, В.Шекспирийн “Отелло”, “Ромео Жульетта хоёр “, “Лир ван”, . . . . . . “Шаарлагдсан хүмүүс”, М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь”, Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл”, Л.Ванганы “Жирийн хүмүүс”, Н.Погодиний “Буутай хүн”, С.Михалковын “Цасан хүү”, Д.Намдагийн “Хярааны хонхорт” зэрэг 70 гаруй жүжиг, олон арван концерт найруулан тавьсны гадна  “Бидэнд юу саад болж байна вэ”-гийн Далантай, “Үер”-ийн Болд, “Далайд дусал нэмэр”-ийн Буд, “Бушхүүгийн үлгэр”-ийн Тансар зэрэг олон киноны гол дүрийг бүтээжээ. “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats