Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДОЛГОРСҮРЭН Чимэдийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОЛГОРСҮРЭН Чимэдийн
 /1920-2000/. Өвөрхангай аймгийн Бүрд сум. УДТ-ын жүжигчин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1980-03-27. №96/, Гавьяат жүжигчин /1946-07-11. №52/. Эмэгтэй.
    Бага, дунд сургууль, Уран сайхны ажилчдыг бэлтгэх сургуулийг тус тус төгсчээ. “Бөмбөгөр ногоон” хэмээн алдаршсан Улсын төв театрт 1935 онд жүжигчнээр орж ажилласнаар насны тэтгэвэрт гарсан хойноо ч уран бүтээлээ хийсээр байжээ.  Ши.Аюушийн “Яг 18”, Арбузовын “Намрын уянга”, “Морин цэрэг-танкист”-аас “Аянгат цагийн дууль” хүртэл Д. Намдагийн “Сүрэг чоно”-ын Дарьдулам, “Шарай голын гурван хаан”-ы Рогмагуа, Э.Оюуны “Амарсанаа”-гийн Гэрэлгуа, В.Шекспирийн “Отелло”-гийн Дездемон, Ч.Айтматовын “Газар эх”-ийн Толгонай, Б.Ринчен, Ю.Танич нарын “Цогт тайж”-ын Хулан, С.Эрдэнэ нарын “Алтан өргөө”-гийн Сэндмаа, С.Удвал, Дожоодорж нарын “Үер”-ийн Цэвэлмаа, С.Дашдооровын “Нар хиртсэн жил”-ийн ээж, . . . . .  . “Ганган хар буюу тал нутаг”-ийн эмээ гэх мэт тайз, дэлгэцийн 230 орчим дүр бүтээжээ. Монгол, орос, казак, англи, киргиз үндэсний охин, бүсгүй, хүүхэн, авгай, эмгэн, дагина, гүнж, хатан, . . . . . . . араншинтай есөн өнгийн баяр, зовлон гунигийг туулсан эмэгтэй болж жүжиглэж . . . . . . . . . сайхан тоглолтоороо үзэгчдийн сэтгэлд, театр, киноны урлагийн түүхэнд мөнхөрсөн алдарт жүжигчин байжээ. “Тунгалаг тамир” хоёр ангит киноны сценарийг бичиж найруулж, өөрийн нөхөр, ардын зохиолч Ч.Лодойдамбын тухай болон “Цогт тайж” киног бүтээгчдийн тухай дурдатгалын номууд бичиж  хэвлүүлжээ. 1950-иад онд Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдож байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагдаж, “Монголын саран ээж”-ээр өргөмжлөгджээ. Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын гэргий.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats