Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭНД-АЮУШ Тогоончулууны
 /1927-2004/. Сэлэнгэ аймгийн Мандал сум. Улсын циркийн уран сайхны удирдагч байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1978-01-05. №02/, Гавьяат жүжигчин /1958-12-10. №192/, Төрийн шагналт /1971/. Эмэгтэй.
    1941 онд циркийн сургууль төгссөнөөс хойш Улсын циркэд жүжигчин, уран сайхны удирдаач, найруулагч, зөвлөх багшаар олон жил ажиллажээ. Анх уран нугаралтын үзүүлбэрийг бие дааж хийснээс хойш “Тэмээн дээрх акробат”, “Агаарын гимнастик”, “Тулах тэнцвэр”, “Акробат үсрэлт”, “Шидэх тэнцвэр”, “Анчин ба бүргэд” зэрэг олон шилдэг үзүүлбэрийг уран бүтээлч нөхдийнхөө хамт туурвиж, циркийн аль ч төрөл жанрыг чадамгай эзэмшсэн жүжигчин мөнөө харуулж дотоод, гадаадын үзэгчдэд өндөр үнэлэгдсэн байна. ДЗО-ны гурван удаагийн их наадам, социалист орнууд, дэлхий, олон улсын циркийн жүжигчдийн наадам, уралдаан, тэмцээнд мэргэжил нэгт жүжигчин нугарагч нарынхаа хамт удаа дараа оролцож нэр хүндтэй олон арван шагнал, цомуудыг авсан хүүхэд байхаасаа эхлэн 60 гаруй жил циркийн урлагт жирийн жүжигчнээс уран сайхны удирдагч болж ажиллахдаа циркийн урын сангийн бодлогыг боловсруулан эх орондоо төдийгүй дэлхийн циркийн хөгжилд Монголын нэртэй шилдэг үзүүлбэр, жанрыг гаргасан циркийн урлагийн нэрт зүтгэлтэн байжээ. Дэлхийн циркийн урлагт Монголын уран нугаралт гэсэн өөрийн дэг, өнгө төрхтэй урлагийг бий болгож найруулсан учир төрийн шагналыг өөрийн хоёр шавь Б.Норовсамбуу /ардын жүжигчин/, Д.Мажигсүрэн /УГЖ/ нарын хамт хүртсэн байна. Монголын циркийн урлагт цахилгаан хөдөлгүүрт үзүүлбэр бүтээсэн анхны жүжигчин, уран нугарагчдын хэдэн үеийг сургаж боловсруулсан сурган хүмүүжүүлэгч байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats