Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГАНБААТАР Очиржанцангийн
  /1944/. Улаанбаатар хот. УДБТ-ын гоцлол бүжигчин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1976-07-09. №143/. Гавьяат жүжигчин /1969-12-29. №288/.
    Дундговь аймгийн Луус сумын уугуул энэ эр 1956-1962 онд Зөвлөлт Узбекистаны /хуучин нэрээр/ Ташкент хотод сонгодог бүжгийн сургуульд суралцаж төгссөн. Манай анхны мэргэжлийн балетын жүжигчдийн нэг. Н.Римский-Корсаковын “Шехерезада”-гийн цэргийн тэргүүн, Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг”-ийн Нурале, Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй”-н Франц, Л.Минкусын “Дон Кихот”-ын Базиль, С.Прокофьевын “Золушка”-гийн хан хүү, П.Чайковскийн “Хунт нуур”-ын алиа салбадай, Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг”-ийн Галт, “Мөнгөн залаа”-гийн Алтанхүү, С.Гончигсумлаагийн “Хошуу наадам”-ын Хайдав, “Найз залуус”-ын Насан зэрэг үндэсний болон сонгодог балетуудын 40 гаруй дүрийг үндэсний театрын тайзнаа бүтээж үзэгчдэдээ толилуулсан байна. 1968, 1970 онд Варнад, 1969, 1973 онд Москвад, 1978, 1980 онд Токиод болсон олон улсын сонгодог балетын жүжигчдийн тэмцээнд Т.Туул /УГЖ/, Ю.Оюун /Ардын жүжигчин/ нартай хамтран оролцож хүндэтгэлийн диплом, хүрэл медаль, олон улсын урлагийн сангийн тэргүүн шагнал, цом, дипломоор шагнагджээ. Олон улсын шилдэг бүжигчдийн уран чадварыг сорьдог бүжиглэлүүдэд намба төрх, биеийн галбираар бүрэн тэнцэж, эргэлт, үсрэлтийг дутаахгүй, дагахгүй хослуулж чаддаг бүжигчин ажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МХЗЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр оролцож, Эвлэлийн Төв хорооны гишүүнээр сонгогджээ. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, МХЗЭ-ийн нэрэмжит шагналаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats