Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
МӨРДОРЖ Лувсанжамбын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МӨРДОРЖ Лувсанжамбын
 /1919-1996/.  Төв аймгийн Сэргэлэн сум. Монгол Улсын ардын жүжигчин /1975-06-10. №120/. Гавьяат жүжигчин /1944-07-24. №56/, Төрийн хошой шагналт /1948, 1951/.
    Монголын төр, шашны тэргүүн VIII богд Жавзандамба хутагтынд үрчлэгдэж, тэдний ивээл халамжид өссөн энэ хүн бага сургуулийг 1929 онд, Санхүүгийн сургуулийг 1932 онд, Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийг 1956 онд төгсчээ. Хөгжмийн зохиолч мэргэжилтэй. 1932 оноос Улсын төв театрт хөгжимчин, 1936 оноос цэргийн чуулгад хөгжимчин, дарга, 1941 оноос Улсын циркэд хөгжимчин, удирдаач, 1956 оноос УАДБЧ-д хөгжмийн зохиолч, 1970 оноос УБДС-д багш, 1974 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллажээ. Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор 1936 онд болсон хөгжимчдийн улсын уралдаанд хуучир хөгжмөөр шалгарч 17 настайдаа улсын алдарт гавьяат хөгжимчин алдар цол хүртжээ. “Миний эх орон”, “Октябрь”, “Ардын наадам”, “Залуучууд” симфони, “Хөхөө Намжил”, “Жаргал” дуурь, “Мөнгөн хүрхрээ”,  . . . . . . . . найраглал, “Эх орны магтуу”, “Хаврын шувууд ирлээ”, “Унаган жороо”, “Чавхдаст хөгжмийн гурвал” . . . . . төгөлдөр хуурын сонатина” хөгмжийн гоцолборууд, “Энэ хүүхнүүд үү””, “Ардын элч”, “Алтан өлгий” уран сайхны кино, “Орчин үеийн Монгол”, “Миний Монгол” баримтат кино, “Түүхт хил”, “Эх орон”, “Ган зам”, “Дөрвөн цагийн тал” зэрэг олон арван дуу гэхчилэнгээр хөгжмийн уран бүтээлийн бүхий л төрлөөр туурвиж Монголын орчин үеийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж, арвижуулан баяжуулсан байна. “. . .  . . . .  . . “ болон үндэсний дуунууд, Монгол Улсын төрийн дууллын хөгжмийг зохиолцсон учир төрийн шагналыг хоёр  удаа хүртжээ. Симфони бүтээлийг эх орондоо анх түрүүн бүтээж, Монгол Улсынхаа Төрийн дууллыг бүтээлцэж, монгол үндэсний найрал хөгжмийн сонгомол дэг сургуулийг бий болгож, манай шинэ хөгжмийн үндэсний сэтгэлгээг төлөвшүүлэхэд асар их гавьяа байгуулсан томоохон сэтгэгчийн нэг байжээ. Түүний зохиосон дуугаар манай эх орон ургах нарыг угтаж, жаргах нарыг үдэж байдаг билээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats