Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАЦАГ Ламжавын
  /1922-1984/. Завхан аймгийн Түдэвтэй сум. Улсын циркийн жүжигчин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1972-10-24. №213/, Гавьяат жүжигчин /1944-07-24. №56/.
    1931-1936 онд бага, дунд сургуульд, 1936-1938 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ циркийн сургуульд суралцаж төгсчээ. 1938 оноос биеийн тамирын багш, Улсын төв театрын цирк ангийн жүжигчин, 1941 онд Улсын цирк байгуулагдсан цагаас эхлэн жүжигчин, багш, найруулагч, уран сайхны удирдагчаар тасралтгүй 40 гаруй жил ажилласан байна. Циркийн урлагийг үүсгэн хөгжүүлэхэд хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж першийн тэнцүүр, акробат, үг ярианы номер, илбэ, хөгжмийн эксцентрик зэрэг 70 шахам бүтээлийг чадварлаг тоглож, олон арван хөтөлбөр боловсруулан тавьж циркийн урын санд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Циркийн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулж 1972-1978 онд Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн захирал, 1978-1981 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотын ардын циркийн багшаар ажиллажээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. УГЗ, төрийн шагналт зохиолч Л.Ванганы төрсөн дүү.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats