Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЧУЛУУН Жамъянгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧУЛУУН Жамъянгийн
 /1928-1996/. Ховд аймгийн Жаргалант хот. УДБТ-ын ерөнхий удирдаач байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1971-07-02. №133/, гавьяат жүжигчин /1957-10-17. №87/, Төрийн шагналт /1966/.
    Үе залгамжилсан хөгжимчний гэр бүлд төрж, хүүхэд ахуйгаасаа 1939 онд Улсын төв театрт хөгжимчин сурагчаар орж ажилласнаас хойш 1956-1959 онд уг театрт удирдаач, 1960-1988 онд ДБУАТ-т ерөнхий удирдаач, уран сайхны удирдагч, 1988 оноос Улсын филармонийн ерөнхий удирдаач, уран сайхны удирдагчаар ажилласан байна. Энэ хооронд 1959-1960, 1966-1988 онд Прагийн хөгжмийн академид суралцаж хөгжмийн удирдаач мэргэжил эзэмшсэн байна. Манай анхны түүхэн туульсын кино “Цогт тайж”-ийн хөгжмийн бичлэг хийхэд дөрвөн төрлийн хөгжмийн зэмсгээр хөгжимдөж, Прага, Будапешт, Бухарест, Берлин хотуудад болсон ДЗО-ны их наадмуудад оролцож, өөрийнхөө туурвисан “Ардын хоёр дууны хувилбар”-ыг хөгжимдөн ЮНЕСКО-гийн хөгжмийн алтан санд мөнхлөн үлдээжээ. Монголын үндэсний театрынхнаас анх хийл хөгжмөөр хөгжимдсөн энэ хүн насан өөд болтлоо хийлийнхээ яруу эгшгийг түмэн олондоо өргөсөн чадварлаг хөгжимчин байжээ. Түүний хөгжимдөж соронзон бичлэг хийлгэсэн “Хэнтийн өндөр ууланд”, П.И.Чайковскийн хийлийн концертын “Андантие кантанбиле” зэрэг олон бүтээл чадварлаг хийлчийн давтагдашгүй авьяас билгийн дээж болж үлджээ. 1956 онд “Бахчисарайн оргилолт булаг” бүжгэн жүжгийг удирдсанаар монголын хөгжмийн томоохон удирдаач болох гараагаа эхэлж, “Учиртай гурван толгой”, “Үнэн”, “Шивээ Хиагт”, “Мартагдашгүй 42 хоног”, “Алеко”, “Игорь ван”, “Евгений Онегин”, “Лусын дагина”, “. . . .  . .. .. .” зэрэг дуурь, “Ганхуяг”, “Шарилжин дундах цэцэг”, “Мөнгөн залаа”, “Найз залуус”, “Нуурын домог”, “Дон Кихот”, “Хунт нуур”, “Спартак” зэрэг балетын олон арван бүтээлийн хөгжмийг театрын тайзнаа амилуулж, Моцарт, Бетховен, Дворжак, Шуберт, Чайковский, Шостакович зэрэг дэлхийн сонгодог бүтээлчдийн зохиолуудыг ард түмэндээ хүртээж, манай хөгжмийн зохиолчдын томоохон туурвилуудыг амьдруулан дуурь, бүжгийн урлагийн бүхэл бүтэн үеийнхнийг өсгөж хөгжүүлэхэд билэг авьяас, мэдлэг чадвар, бүтээлч хөдөлмөрөө зориулсан байна. “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Ард Аюуш” зэрэг олон арван киноны хөгжмийг удирдан тоглуулжээ. “Уран Хас” бүжгэн жүжгээрээ Монголын орчин цагийн үндэсний бүжгэн жүжгийн хөгжмийн сонгомол дэгийг тогтоож, “Ардын хоёр дууны хувилбар”, “Аялгуу . . . . . . . горхи” зэрэг хөгжмийн бүтээл, “Атрын амьдрал”, “Бөмбөг дэлбэрвэл аюултай”, “Ээж минь бодогдоод байна” зэрэг дуу, “Саруул талын ерөөл”, “Цэвүүн цагийн богд” уран сайхны киноны хөгжмөөрөө авьяаслаг хөгжмийн зохиолч мөнөө харуулжээ. Үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг гарамгай хөгжимдөж, удирдаж, нэгдсэн концертод амжилттай оролцсон учир төрийн шагнал хүртжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одонгоор тус бүр хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. УГЗ, удирдаач Ч.Жамсранжавын авга ах. Хүү Чинбат нь нэрт хөгжимчин.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats