Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ГОНЧИГСУМЛАА Самбын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГОНЧИГСУМЛАА Самбын
 /1915-1991/. Баянхонгор аймгийн Өлзийт сум. Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны хөгжмийн ерөнхий зөвлөх байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1971-07-02. №133/, Урлагийн гавьяат зүтгэлтэн /1965-02-10. №23/,  Төрийн шагналт /1961/.
    1928-1930 онд Баянзүрх уулын хошууны бага сургууль, 1930-1933 онд Улаанбаатарт Багшийн сургуульд, 1933-1937 онд хуучнаар ЗХУ-д Эрхүүгийн мал эмнэлгийн техникум, 1943-1950 онд Москвад П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд суралцаж төгсчээ. 1937-1939 онд Өмнөговь /одоогийн Дундговь/ аймгийн Луус суманд малын бага эмч, 1939 онд Улаанбаатарт орчуулагч багш, 1940-1943 онд Улсын циркт хөгжимчин, 1950-1958 онд УХДТ-т удирдаач, 1958 оноос ХБДС- д уран сайхны удирдагч, 1960 оноос Монголын радио, телевизэд хөгжмийн ерөнхий зөвлөх, 1957 оноос МХөЗ-ын холбооны зохион байгуулах товчооны дарга, 1964-1983 онд МХөЗ-ын холбооны даргаар ажиллаж байжээ. 1939 онд “Нотонд суралцах бичиг” ном бичиж хэвлүүлж, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нараас хойно уран бүтээлээ эхэлсэн ч, уран бүтээлийн далайц, төрөл зүйл, тоо, уран сайхныхаа чадал хүрээгээр тэдэнтэй эн зэрэгцэж олон төрөл, хэлбэрийг манай хөгжмийн урлагт шинээр бий болгосноороо шинэ үеийн Монголын мэргэжлийн хөгжмийн урлаг, уран бүтээлийг үүсгэн хөгжүүлэгчдийн нэг байжээ. “Өнчин ишиг”, “Хургачин”, “Тэгвэл хоёулаа” хүүхдийн дуунаас эхлээд “Чамайг үдье”, “Ээждээ”, “Хайрын дуу”, “Өвөрхангай нутаг”, “Дэнжийн ногоо”, “Униар татсан уулсын дээгүүр”, “Наянбулаг”, “Хонгор нутгийн жороо”, “Улаанбаатарын тухай дуу”, “Энхтайван”, “Найрамдал”, “Залуусын алдар”, “Жаргаах зүрхэн” зэрэг иргэний уянгын болон өргөн хүндэтгэлийн олон арван дуу, романс, “Үнэн” дуурь, “Ганхуяг”, “Хошуу наадам”, “. . . .  . . залуус” бүжгэн жүжиг, таван симфони, цөөхүүл хөгжим болон төгөлдөр хуурын томоохон бүтээлүүд, жүжиг, киноны хөгжим зэрэг гандан бууршгүй олон бүтээл туурвиж, “Ганхуяг” бүжгэн жүжгийн хөгжмөөрөө төрийн шагнал хүртсэн байна. Бүтээлүүдээрээ мэргэжлийн хөгжмийн бүхий л төрлийг эх орныхоо хөгжмийн соёлд анхлан буй болголцож, Монголын орчин цагийн хөгжмийн үндэсний дэг сургуулийг төлөвшүүлэн тогтоож өгсөн байна. Мэргэжлийн хөгжмийн залгамж үеийг өсгөж бойжуулахад их хөдөлмөрөө зориулж хөгжмийн зохиолч, онолч, судлаач, хөгжимчин олон арван авьяастныг бэлтгэсэн сурган хүмүүжүүлэгч байжээ. Ерөөс Монголын хөгжмийн урлагийн нэр хүндийг дэлхийн тавцанд хүргэгчдийн нэг билээ. Тиймээс түүнийг Германы урлагийн академи сурвалжлагч гишүүнээрээ сонгожээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож байжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, мөн ЗХУ-ын /хуучин нэрээр/ Улс түмний найрамдлын одон, Болгар улсын Георгий Дмитровын хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats