Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАМДИНСҮРЭН Билэгийн
 /1919-1992/. Төв аймгийн Сэргэлэн сум. “Монгол кино” үйлдвэрийн хөгжмийн редактор байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1969-11-05. №240/, Гавьяат жүжигчин /1945-11-28. №109/, Төрийн хошой шагналт  /1947, 1951/.
    Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошуу, өдгөөгийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт аж төрж байгаад нийслэл Хүрээнд ойртож очиж нутаглах болсон, 1921 оны Ардын хувьсгалын партизан Цэгмидийн хүү энэ хүн тухайн цагийн жаягаар ээжээрээ овогложээ. Бага наснаасаа урлаг, уран сайхныг сонирхож Улсын төв театрт хөгжимчнөөр 1935 онд орж алдарт хуурч Түдэв, Түвдэн нарын шавь болж урлагийн алдарт замаа эхэлсэн байна. 1941-1954 онд Улсын төв театрын хөгжмийн удирдаачаар ажилласан нь түүний уран бүтээл цэцэглэн хөгжихийн үүдэл болжээ. 1939 онд алдарт “Халх гол” дуугаар бүтээл туурвилынхаа гарааг эхэлж эрдэм мэдлэг, авьяас чадвараа Монголын хөгжмийн урлагт зориулсан байна. Энэ хооронд ЗХУ /хуучин нэрээр/, БНХАУ-д хөгжмийн дээд сургуульд суралцаж боловсролоо зузаатгасан байна. 1962-1981 онд УДБТ-т хөгжмийн зохиолч найруулагч, 1981-1982 онд Дорнод аймгийн театрт уран сайхны удирдаач, 1983 оноос “Монгол кино” үйлдвэрийн хөгжмийн ерөнхий редактораар ажиллажээ. Монголын урлагийн ажилтны холбооны хорооны нарийн бичгийн дарга, “Монгол голомт” нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр насан өөд болтлоо ажиллажээ. 1940-1950 онд “Цогийн идэр нас”, “Амарсанаа”, “Зам”, “Ийм нэгэн хаан байжээ”, “Жаргалыг хүссэн . .  . . . .  .”, “Далан худалч”, “Талын баатар” зэрэг хөгжимт драмын бүтээл туурвиж томоохон уран бүтээлч болохоо нотолжээ. Монголын дуурийн урлагийг үндэслэгчдийн нэг. “Ардын дуунаас ургасан цэцэг” дуугаар алдаршсан. “Учиртай гурван толгой” дуурь нь уран тансаг, уянгын сайхан аялгуугаараа монгол түмний дуу хоолой, Монголын урлагийн бахархал болж байна. “Жаргалын зам”, “Тэмцэл”, “Амарсанаа”, “Мартагдашгүй 42 хоног” дуурь, “Нуурын домог” балетын хөгжим нь монголын хөгжмийн театр төлөвшиж, мандан дэвшихэд үнэтэй хувь нэмэр болжээ. “Монгол Улсын төрийн дуулал” /Л.Мөрдоржийн хамт/, “Эхчүүд энхтайвны төлөө”, “Монгол нутаг” зэрэг олон сайхан дуугаараа манай нийтийн дууны санг арвижуулан баяжуулжээ. “Хэнтийн өндөр ууланд”, “Хасбаатар” зэрэг дан хөгжмийн дорвитой бүтээлүүд нь олонд хүрч, авьяастай, өргөн цар хүрээтэй уран бүтээлч мөнийг нь нотолсон байна. “Сүхбаатар”, “Цогт тайж”, “Нөмрөг хадны цуурай”, “Таван өнгийн солонго”, “Ацаг шүдний зөрөө” зэрэг олон киноны хөгжмийг бүтээжээ. “Ийн нэгэн хаан байжээ” жүжгийн хөгжим, нийтийн дуунууд, Монгол Улсын төрийн дууллын аяыг бүтээж төрийн шагналыг хоёр удаа хүртсэн байна. Дууриудынх нь хөгжмийн зохиолын эмхэтгэл “Тэмцэл жаргалын зам” ном Улаанбаатарт 1972 онд хэвлэгдсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон , медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats