Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАНЗАН Жамбын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАНЗАН Жамбын
/1909-1988/. Төв аймгийн Алтанбулаг сум. Улсын циркийн жүжигчин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1961-07-17. №171/, Гавьяат жүжигчин /1945-01-10. №02/.
    Улаанбаатар хотын нэгдүгээр хорооны захиргаанд галч, зарлага, Монгол тээх, Дотоод явдлын яам, Хязгаарын цэргийн газарт жолоочоор 1928-1940 онд ажиллажээ. 1932 онд баруун дөрвөн аймагт гарсан эсэргүү хөдөлгөөнийг дарахад, 1939 онд Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчин. Иргэний болон цэргийн байгууллагад ажиллаж асан үеэс алиа хошин авьяас нь тодорч олноос “Марзан шовгор” нэр олсон тэрбээр 1940 онд циркийн түр сургуульд суралцаад Улсын цирк байгуулагдахад анхны жүжигчнээр орж 40 гаруй жилийн хөдөлмөрөө циркийн урлагт зориулсан байна. Монголын циркийн урлагт алиалагчийн төрлийг үүсгэн бий болгож олон арван шог гараа, үзэгдэл, пантомимо зохиож, оролцон тоглож, үзэгчдэд өндөр үнэлэгдэн “Алиа Данзан” алдар хүртсэн байна. “Зуны шөнийн зүүд”, “Бүтэлгүй дарга”, “. . .  . дарга” зэрэг циркчилсэн жүжиг, “Толь”, “Удган мод” гэхчилэнгийн нэг бүлэгт жүжиг, “Аав хүү хоёр”, “. . . . . . . . “ гэх мэтийн хошин шог гараа олныг зохиосон зохиолч байжээ. “Дурдатгал ба зохиолууд” хэмээх ном нь Улаанбаатарт 1988 онд хэвлэгдсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Бид ялав” медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats