Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ХИБАТДОЛДА Жумагалийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ХИБАТДОЛДА Жумагалийн
/1921-1997/. Шинжааны нутаг Кекбай гэдэг газар төрсөн. Баян-Өлгий аймгийн харьяат. Баян-Өлгий аймгийн ХДТ-ын жүжигчин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1960-11-04. №215/.
    1939 оноос  Баян-Өлгий аймгийн гар үйлдвэрийн холбоонд гуталчин, дэлгүүрийн эрхлэгч, 1942 оноос ардын цэрэгт байлдагч, бага дарга, жолоочоор ажиллаж байгаад урлагийн авьяасаараа шалгарч Цэргийн дуу, бүжгийн чуулгад жүжигчин болсон байна. Тэндээс аймаг нутагтаа шилжин очиж Баян-Өлгий аймгийн клубийн багш, Цагааннуурын дамжлага баазын клубийн эрхлэгч, аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчнээр 1982 он хүртэл ажиллажээ. Соёл, урлагийн салбарт 43 жил ажиллахдаа авьяастнуудыг олж сургаж хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан байна. Үндэсний домбор, мандолин хөгжмийг чадамгай эзэмшиж казак ардын дууг дуулж, домгийг аялгуулан хэлж сурталчлахын сацуу олон дууны ая зохиож, мөн хошин зохиолууд бичиж, найруулж, жүжгүүдийн дүрүүдэд тоглож авьяас билгээ олон талаар таниулж түмэнд үнэлэгдсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats