Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦЭГМИД Нямын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭГМИД Нямын
/1910-1998/. Булган аймгийн Могод сум. Улсын төв театрын жүжигчин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1951-10-17/, Гавьяат жүжигчин /1941-08-04. №48/.
    Авзагын хошууны бага сургууль, Улаанбаатарт Санхүүгийн сургууль, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль төгсчээ. Өмнөговь аймаг, Улсын төв театрт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1931 оноос жүжигчин болжээ. Амьдралынхаа нэгэн жарныг тайз, дэлгэцийн урлагт зориулж Д.Намдагийн “Тэмцэл”-ийн Дандар, “Шарай голын гурван хаан”-ы Цотон ноён, Шекспирийн “Лир ван”-ы Глостер, “Цогт тайж”-ийн Засаг лам, “Түмний нэг”-ийн Жигмэдданзан зэрэг 100 гаруй дүрийг бүтээжээ. Найман кинонд VIII богд Жавзандамба хутагтын дүрийг бүтээж, урлагийн Богд нэрийг олон түмнээсээ авсан байна. Улсын хөгжимт драматик театрын даргаар ажиллаж, “Шарай голын гурван хаан”, “Далан худалгч”, “Итгэж болно” зэрэг жүжгүүдийг найруулан тоглуулж, Дорнод, Ховд, Эрдэнэтэд театр байгуулан үе үеийн уран бүтээлчдийн авьяасыг дэгжүүлж хөгжүүлсэн удирдах ажилтан байжээ. 1944-1949 онд Урлагийн сургуулийн драмын ангид “Жүжигчний уран чадвар” хичээлийн багшаар ажилласан болон найруулагч, театрын даргынхаа хувьд театр урлагийн мэргэжлийн боловсон хүчний бүхэл үеийг сурган хүмүүжүүлсэн байна. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН, МҮЭ-ийн их хурал, Дэлхийн энхтайвны зөвлөлийн II их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус бүр хоёр удаа, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats