Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ИЧИНХОРЛОО Дашзэвэгийн
/1910-1972/. Архангай аймгийн Булган сум. Улсын төв театрын жүжигчин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1951-10-17/, Гавьяат жүжигчин /1935-10-01. №26/. Эмэгтэй.
    Эцэг, эхийн гар дээр 13 нас хүртлээ өсч хүмүүжиж байгаад 1923 онд нийслэл Хүрээнд ирж ардын бага сургууль, улмаар утсан холбооны сургууль, 1930 онд театрын түр сургуульд суралцаж төгсчээ. Монгол трансын Ховд дахь өртөө, Улаанбаатар хот дахь төвд, 1931 оноос Улсын төв театрт жүжигчнээр ажилласан байна. Багаасаа дуу хөгжимд дуртай тэрбээр Монголын хувьсгалт урлагийн анхны бүтээлүүдийг шимтэн үзэж, улмаар Сүхбаатарын нэрэмжит клубт сайн дураар суралцаж “Ушаандар” жүжгийн охины дүрд тоглосон нь түүний уран бүтээлийн эхлэл байжээ. Тэр цагаас хойш 50 шахам жилийн турш үндэсний шинэ урлагийг хөгжүүлэх үйлст авьяас билгээ дайчлан хөдөлмөрлөж Монголын театрын уран бүтээлийн санг өвөрмөц арга барил бүхий, үргэлж өсөн дээшилсэн бүтээлүүдээрээ баяжуулсаар ирсэн театрын урлагийн ууган зүтгэлтний нэг ажээ. Монголын театр 1933 онд Москвад болсон олон улсын театрын үзлэгт С.Буяннэмэхийн зохиол “Харанхуй засаг” жүжгээр оролцоход уг жүжгийн гол дүрд чадварлаг тоглож монголын залуу жүжигчдийн авьяасыг дэлхийн соёл урлагийн дэвжээнд дэвшүүлэн гаргахад ихээхэн хувь нэмрийг оруулсан байна. Эхэндээ ардын богино дуу дуулж, “Гаргүй Шоожоо”, “Боовон  . . . .”, “. . . . . . . . . цас” жүжигт тоглож, театр өсч хөгжихийн нэрээр С.Буяннэмэхийн “Харанхуй засаг”, Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”, “Би биш”, өөрийн зохиол “Залуу эх Замбага”, Гольдины “Хоёр эзний нэг зарц”, Лопе де Вегагийн “Хонины булаг” гэхчилэн үндэсний болон сонгодог жүжгүүдээр ур чадвараа сорьж бяджиж, сүүлийн жилүүддээ Ч.Лодойдамбын “Итгэж болно”-ын Дуламсүрэн, Д.Намдагийн “Ээдрээ”-гийн Эрдэнэ аажий. А.Парнисын “Афродита арал”-ын Ламбарина, “Нүгэл буян”-ы Тоохуар зэрэг гүн сэтгэлгээний томруун дүрийг бүтээсэн байна. Нийтдээ тайз, дэлгэцийн 200 шахам эерэг , сөрөг дүр бүтээхдээ нэг жүжгийн 2-3 дүрд тоглож, бүр эрэгтэй хүний дүрийг үнэмшилтэйеэ бүтээж байжээ. “Соёл эрдэнэ”, “Үзэсгэлэн гоо”, “Гоолингоо”, “Цагаан шаазан”, “Ванлий”, “Арван тавны сар”, “Хөх торгон дээл” гэхчилэн ардын дууг  давтагдашгүй яруу дуулж үлдээсэн хүрээ дууны их мастер байжээ. “. . . . .  . мэдлээ”, “Залуу эх Замбага”, “Хагацал”, “Бор халзан”, “Сайн морин дээр”, “Манай хувцас” зэрэг жүжиг, дуу зохиосон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats