Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦЭГМИД Цагааны
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭГМИД Цагааны
 /1905-1963/. Булган аймгийн Сайхан сум. Улсын төв театрын жүжигчин байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1942-07-20. №13/, Гавьяат жүжигчин /1941-08-04. №48/, Төрийн шагналт /1946/.
    Малчин, коммуны сургагч зэрэг ажил хийж байгаад 1932 онд улсын төв театрт жүжигчнээр орсноос хойш 31 жил тасралтгүй ажилласан. Анх Раднаабазарын “Энэ ямар ёс вэ” жүжгийн Донойн дүрийг бүтээснээс хойш Ши.Аюушийн “Харц Дамдин, хатан Долгор”-ын Дамдин, Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”-н Юндэн, Д.Намдагийн “Шинэ зам”-ын Сүхбаатар, “Шарай голын гурван хаан”-ы Цасчихэр, “Сүрэг чоно”-ын Шушмаа, Э.Оюуны “Гайхамшигт лимбэ”-ийн хаан, К.Симоновын “Орос хүмүүс”-ийн Сафонов, А.Баряновын “Тэр талд”-ын Музмур сан, Н.Гоголийн “Байцаагч түшмэл”-ийн хотын дарга, Лопе де Вегагийн “Хонины булаг”-ийн Фрондосо, Ж.Мольерийн “Скапений дамшиглал”-ын Скапен, Поповын “Лениний гэр бүл”-ийн Ленин, “Сүхбаатар” киноны Сюй Шү-жан, Эрдэнэ гүн, Б.Ринчен, В.Тарич нарын “Цогт тайж”-ийн Цогт, Ч.Чимид, Л.Ванган нарын “Сэрэлт”-ийн Даш, Д.Намдагийн “Нүгэл буян”-ы Нямжав, Дожоодоржийн “Улаанбаатарт байгаа миний аавд”-ын манаач өвгөн зэрэг тайз, дэлгэцийн олон шилдэг дүр бүтээжээ. “Цогт тайж” киноны Цогтын дүрийг гарамгай бүтээж төрийн шагнал хүртжээ. Монголын театрын тайзнаа анх Д.Сүхбаатар, В.И.Лениний дүрийг бүтээсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, медалиуд, “Ударник” цол, тэмдгээр шагнагджээ. Хүү Ц.Төмөрбаатар нь Төрийн шагналт жүжигчин, Ц.Төмөрхуяг нь жүжигчин.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats