Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Монгол улсын цол
МОНГОЛ УЛСЫН цол
2012/01/21
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар баталсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм"-д Монгол Улсын төрийн дээд шагнал болох цолуудыг дотор нь Монгол Улсын эрхэм хүндэт цол, хүндэт цол гэж хоёр ангилахаар заасан байдаг. Эрхэм хүндэт цол нь Монгол Улсын баатар цол, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол гэж хоёр төрөл, Хүндэт цол нь Монгол Улсын ардын зүтгэлтэн цол, гавьяат зүтгэлтэн цол, Сансрын нисгэгч цол, Хүндэт иргэн цол гэж дөрвөн төрөл байна. Одоо эдгээр цол болон тэдгээрийг хүртэгсдийн тухай тус тусад нь бүлэг болгон авч үзье.
more...
Монгол улсын ардын цолтон
Монгол Улсын ардын зүтгэлтэн цолны тухай
2012/03/11
  Монгол Улсын цолыг эрхэм хүндэт цол, хүндэт цол гэж хоёр ангилж, улмаар хүндэт цолыг нь ардын зүтгэлтэн цол, гавьяат зүтгэлтэн цол, сансрын нисэгч цол, хүндэт иргэн цол гэж дөрөв ангилдгийг дээр дурдсан. Тэгэхдээ ардын зүтгэлтэн цол нь гавьяат зүтгэлтэн цолоос дээгүүр цол юм.
    Монгол Улсын ардын зүтгэлтэн цол Монгол Улсын ардын жүжигчин, ардын зураач, ардын уран зохиолч, ардын багш, ардын эмч гэсэн таван төрөл байна. Үүнд:
    1.Монгол Улсын ардын жүжигчин цолыг Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 53 дугаар тогтоолоор бий болгожээ. Энэ цолыг одоогийн байдлаар 55 хүн хүртээд байна. 1942 онд “Сүхбаатар” кино бүтээхэд уг киноны уран сайхны хэд хэдэн гол дүрд чадварлаг тоглож, урлагийн өндөр амжилт гаргасан гавьяат жүжигчин Ц.Цэгмид Монгол Улсын анхны ардын жүжигчин цолыг хүртсэн байна. Урлаг уран сайхны үйл хэргийг хөгжүүлэхэд өндөр амжилт гаргасан учир 1945 онд урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Оюун удаахь ардын жүжигчин болжээ.
    2.Монгол Улсын ардын зураач цолыг Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1962 оны 12 дугаар сарын 24-ний 217 дугаар зарлигаар бий болгожээ. Дүрслэх урлагийн гарамгай бүтээл туурвин гаргаж, дүрслэх урлагийн боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст уг цолыг хүртээж байхаар зарлигт заасан байна. Одоогийн байдлаар энэ цолыг 12 хүн хүртээд байна. Тэдгээрээс 10 нь зураач, нэг нь барималч, нэг нь сийлбэрч ажээ. Монгол Улсын ардын зураач цолын анхныхыг Монголын урчуудын эвлэлийн хорооны зураач Ү.Ядамсүрэн, Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш, зураач О.Цэвэгжав нар хүртжээ.
дэлгэрэнгүй
дэлгэрэнгүй...
Монгол улсын төрийн шагналтнууд
Монгол Улсын Төрийн шагналын тухай
2012/03/16
  БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1946 оны 06 дугаар тогтоолоор Чойбалсангийн нэрэмжит шагнал бий болгож, 1962 он хүртэл олгожээ. "БНМАУ-ын төрийн шагнал тогтоох тухай" Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 07 дугаар сарын 07-ны 362 дугаар тогтоол гарч "Шинжлэх ухаан, техник, урлаг, утга зохиолын талаар онцгой сайн бүтээл гарган, улс ардын аж ахуй, соёлын байгуулалтад үнэт хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнаж байх БНМАУ-ын төрийн шагналыг бий болгож, хойшид Чойбалсангийн нэрэмжит шагнал олгох явдлыг зогсоосугай” гэж заажээ. Мөн Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 294 дүгээр тогтоолоор Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төрийн шагнал эрхлэх хорооны дүрмийг баталсан байна. Төрийн шагналыг 1991 оноос төрийн соёрхол гэж нэрлэж байснаа 1997 оноос дахин төрийн шагнал гэж нэрлэх болжээ.
    1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 19 дүгээр зарлиг гарч Монгол Улсын төрийн шагналын тухай дүрмийг батласан ба уг дүрмийг 2002 оны 40 дүгээр зарлигаар шинэчлэн батлажээ. Одоо энэ дүрэм мөрдөгдөж байна. Уг дүрэмд Монгол Улсын иргэдийн авьяас билэг, оюуны бүтээлийг төрөөс шалгаруулан үнэлж Монгол Улсын төрийн шагнал олгож байна гээд түүнийг шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, урлаг, утга зохиолын гоц содон нэгэн цогц, дан бүтээлд олгоно гэж заажээ.
    Төрийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хуртээх бөгөөд үүний тулд Ерөнхийлөгчийн Тамгын  газрын  дэргэд  Төрийн   шагналд   нэр  дэвшсэн бүтээлээс сонгон тодруулах ажлын хэсэг, Сонгон тодруулсан бүтээлд хянан магадлагаа хийх шинжээчдийн ажлын хэсгийг тус тус томилон ажиллуулдаг байна. Мөн энэ дүрэмд зааснаар төрийн шагналыг нэг жилд 5 хүртэл бүтээлд хүртээж болох бөгөөд хэрэв хамтын бүтээл нэр дэвшиж байгаа бол нэр дэвшигчдийн бүрэлдэхүүн нь уг бүтээлийг туурвихад голлох үүрэгтэй оролцсон 3 хүртэл хүнтэй байж болох ажээ.
дэлгэрэнгүй
..............Ардын цол .....................Төрийн шагнал
Товчоо Цолтонууд Товчоо Шагналтнууд  
Ачааллаж байна...
Аймгууд
Архангай Баян-Өлгий Баянхонгор Булган  
Ачааллаж байна...
Говь-Алтай Дорноговь Дорнод Дундговь  
Ачааллаж байна...
Аймгууд
Завхан Өвөрхангай Өмнөговь Сүхбаатар  
Ачааллаж байна...
Аймгууд
Сэлэнгэ Төв Увс Улаанбаатар  
Ачааллаж байна...
Аймгууд
Ховд Хөвсгөл Хэнтий Гадаадын иргэн  
Ачааллаж байна...
Хүнс
Барилгын материал
Барилгын материал
Мал маллах ухаанЦ.Намхайнямбуу





ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats